Д.ДАРАМБАЗАР
“Бишкек-2023” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын ААШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Т.Энхжин дөрөв ялж алтан медаль хүртлээ. Тэрбээр финалд Энэтхэгийн Батериг 3:2-оор ялж, . Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь эмэгтэй тамирчин болж байна. Т.Энхжингээс өмнө 2019 онд нутгийнхаа дэвжээн дээр Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, өнгөрсөн жил Бишкект М.Мөнхгэрэл, Б.Отгонтуяа нар түрүүлж байв.
Эх сурвалж: www.zms.mn