Д.ДАРАМБАЗАР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн “Улаанбаатар Их Дуулга” тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болно. Энэ тэмцээнээс эхлэн “Парис-2024” олимпын эрхийн чансааны оноог бүрэн олгож эхлэх юм. Одоогийн байдлаар 47 орны 369 тамирчин мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын жүдо бөхийн холбооны зөвшөөрлийн дагуу ОХУ-ын шигшээ баг “УБ Их Дуулга” тэмцээнд туг, сүлд дуулалгүй оролцох юм. Тухайлбал, өнгөрсөн сард Дохад болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хүнд хоёр жинд аваргалсан Арман Адамян (-100 кг), Инал Тасоев (+100 кг) Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Тэднээс гадна “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт Тамерлан Башаев, Мадина Таймазова, Европын хошой аварга Михаил Игольников, Европын аварга Алан Хубецов тэргүүтэй орос, беларусууд нийлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 жүдоч барилдана. Эднээс Тасоев, Игольников, Таймазова нар өнгөрсөн жил манай орны татамид алтан медальтай буцаж байсан юм.

Эрэгтэй

60 кг - Аюб Блиев, Рамазан Абдулаев

73 кг – Данил Лаврентев

81 кг – Тимур Арбузов, Алан Хубецов

90 кг - Мансур Лорсанов, Михаил Игольников

100 кг - Матвей Каниковский, Арман Адамьян

+100 кг - Тамерлан Башаев, Инал Тасоев

Эмэгтэй

48 кг - Ирэна Хубулова, Сабина Гилязова

52 кг - Карина Ефимова, Алеся Кузнецова

57 кг - Дарья Курбонмамадова, Ксения Галицкая

63 кг - Дали Лилушвили, Камила Бадурова

70 кг - Мадина Таймазова, Дарья Храмойкина

78 кг - Александра Бабинцева, Надежда Татарченко

+78 кг – Дарья Владимарова, Мария Иванова

Эх сурвалж: www.zms.mn