Д.ДАРАМБАЗАР
Монголын хөл бөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох “Үндэсний Хоёрдугаар Лиг”-ийн тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд “Хантерс” клуб түрүүлж, шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Мөнх-Оргил тодорлоо. Шилдэг хаалгачаар “Хантерс” клубийн Э.Мөнх-Эрдэнэ, хамгаалагчаар Б.Мөнх-Эрдэнэ, хагас хамгаалагч “Капитрон” клубийн М.Энх-Од нар тодров. М.Энх-Одын хувьд эсрэг багийнхаа хаалганд 18 гоолыг оруулжээ. 18 тоглолтод хожигдолгүйгээр аварга болсон “Хантерс” клуб 2023-2024 оны “Үндэсний Нэгдүгээр Лиг”-т тоглох эрхээ баталгаажууллаа.
Эх сурвалж: www.zms.mn