Д.ДАРАМБАЗАР
Монголын хөл бөмбөгийн холбооны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээнд есөн клубын тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Унаганууд клуб түрүүлснээр ес дараалан түрүүллээ. 18 тойрог үргэлжилсэн энэ тэмцээнд шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар Унаганууд клубийн Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан Унаганууд клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор Арвис клубийн О.Есүхэй нар тодорсон юм. Харин хоёрдугаар байрт “Арвис” клуб шалгарснаар гурван жил дараалан мөнгөн медалийн эзэд болов. Ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүрэл медаль хүртсэнээр 2022-2023 оны тэмцээн өндөрлөлөө.
Эх сурвалж: www.zms.mn