Д.ДАРАМБАЗАР

Өмнөд Африк улсад болж байгаа пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс Г.Оргилболд алтан медаль хүртэж, хошой аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд мөн түрүүлж байсан юм. Г.Оргилболд нь насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 93 кг-д цээжнээс 227 кг-ыг шахсанаар бусад тамирчдыг тэргүүлжээ.

Тус тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдоор удирдуулсан Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн нар мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн бол зургаа дахь медалийг Г.Оргилболд хүртлээ.

Эх сурвалж: www.zms.mn