Т.САЙХАН

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. Тэрбээр

"Засгийн газрын хуралдаанаар нислэгийн тийзийн үнийг бууруулах талаар хэлэлцлээ. Улмаар ирэх долдугаар сарын 1-нээс агаарын тээврээр зорчдог есөн аймагт билетийн үнэ 50-70 хувь хямдарч байна.

Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр нисэхээр болж байна. Иргэний агаарын тээврийн өрсөлдөөнгүй салбар бий болсны хор уршгийг иргэд үүрч байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn