Д.ДАРАМБАЗАР

Тайландад усанд сэлэлтийн чиглэлээр нэг жилийн хугацаатай сурч буй ОУХМ Б.Энххүслэн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 02:01:41 цагийн амжилт үзүүллээ. Энэхүү амжилт нь Монголын болон Тайландын УАШТ-ий рекордыг эвдсэн үйл явдал болов. Ингэснээр манай тамирчин 2023 оны долдугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. Б.Энххүслэнгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээний зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

  Эх сурвалж: zms.mn