Д.ДАРАМБАЗАР

Чөлөөт бөхийн ААШТ Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж байна. Тэмцээнд шигшээ багийн тамирчин Ч.Отгонтуяа 55 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ч.Отгонтуяа тэмцээний эхний өдөр Вьетнамын Нгуен Ти Май Трантай оноо авалгүй тэнцсэн ч алдааны харьцаагаар ялж, хагас шигшээд Казахстаны Марина Седневатай барилдан 10-0 харьцаагаар ялсанаар финалд шалгарсан юм. Шигшээ барилдаанд "Токио-2020" олимпын мөнгө, "Будапешт-2018", "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын тамирчин Пан Чянь Юйд ялагдсанаар азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: www.zms.mn