Д.ДАРАМБАЗАР
Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -48 кг-ийн аваргын төлөөх тулаан зохион байгуулагч Энэтхэг орны тамирчин болон Монголын боксчны хооронд боллоо. Азийн аваргын хүрэл медальт Л.Алтанцэцэг, Энэтхэгийн Ниту Ниту хоёрын хооронд болсон энэ тулаанд Ниту Ниту илүүрхэж, манай тамирчин мөнгөн медаль хүртэв. Л.Алтанцэцэгийн хувьд хоёр өдрийн өмнө Марокко улсын тамирчныг 5-0 харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангасан. Түүний өмнө Узбекистаны тамирчныг мөн ялж хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Энэ удаагийн ДАШТ-ээс Монголын шигшээ баг анх удаа хоёр медаль хүртэж байгаа. Үүний нэг нь -54 кг-д хүч үзсэн М.Энхжаргал анхны хүрэл медалийг энгэртээ зүүсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn