Д.ДАРАМБАЗАР
Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн плей-оффын хагас шигшээ шатанд таарсан Эрдэнэтийн Уурхайчид болон Хасын Хүлэгүүд багуудын цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тоглолтод Уурхайчид 75-81 харьцаагаар хожсоноор 2-0-ээр цувралыг тэргүүлж эхэллээ. Уурхайчдаас Пендарвис Уиллиамс, Т.Санчир, О.Энхбаатар нар 10-аас дээш оноо авч багаа хошуучилсан бол Хүлэгүүдээс А.Ананд, Б.Билгүүн нар 20-оос дээш оноо авч багаа тэргүүлэв. Уурхайчдын бөмбөг таслалт эсрэг багаасаа хоёр дахин их байсан бөгөөд дундын зайн шидэлт болон чөлөөт шидэлтээ 20 хувь илүү шидсэн нь хожилд хөтлөх гол түлхэц болжээ.
Эх сурвалж: www.polit.mn