Д.ДАРАМБАЗАР  

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад тав дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь өдрийн эхний тулаан Монголын шигшээ багийн тамирчин М.Энхжаргал болон Бразилын Татиана Чагас нарын хооронд өрнөв. Эхний үед шүүгчдээс тааруу үнэлгээ авсан М.Энхжаргал дараагийн хоёр үед сайн тулалдаж 4-1 харьцаагаар ялсан байна. Тэрбээр -54 кг-ийн хүрэл медалийн төлөө Италийн боксчинтой маргааш тулалдана. 

ДАШТ-д Монголын шигшээ багийн 8 тамирчин оролцож байгаагаас 

  • -50 кг жинд Б.Мөнгөнсаран Туркийн тамирчныг ялж шигшээ 32-т шалгарсан, шигшээ 32-т Испанийн тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан 

  • -52 кг жинд О.Есүгэн шигшээ 16-д Мозамбикийн тамирчныг ялж шөвгийн наймд шалгарсан 

  • -50 кг жинд М.Намуун Колумбийн тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан 

  • -54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын боксчныг ялж, шигшээ 32-т шалгарсан, Мароккогийн тамирчныг ялж шигшээ 16-д шалгарсан, Бразилын тамирчныг ялж шөвгийн наймд шалгарсан 

  • -60 кг жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан 

  • -48 кг жинд Л.Алтанцэцэг Францын тамирчныг ялж шигшээ 16-д шалгарсан 

  • -66 кг жинд М.Цэцэгдарь Японы тамирчныг ялж шигшээ 16-д шалгарав 

Өнөөдөр 16:30 цагаас -48 кг жинд Л.Алтанцэцэг, -63 кг жинд У.Шинэцэцэг, 20:00 цагаас -66 кг жинд М.Цэцэгдарь нар тулалдана.

Эх сурвалж: www.polit.mn