П.АМГАЛАН

Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын Шинэ Дели хотод үргэлжилж байна.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ийн хоёрдугаар тойрогт М.Энхжаргал, Марокко Улсын тамирчинтай тулалдаж, өрсөлдөгчөө 5:0-ийн харьцаатай яллаа. М.Энхжаргал нэгдүгээр тойргийн тулаанд Вьетнамын тамирчин Ти Ким Ан Вогтай тулалдаж  5:0-ийн харьцаатай оноогоор хожиж ДАШТ-ий эхний ялалтаа авсан. Манай улс эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Энэ удаагийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Эх сурвалж:www.polit.mn