Т.САЙХАН
Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Үүнээс Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэжээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар шалгарлаа. Харин наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn