Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбооны "Барилдааны дүрмийн зөвлөл" хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

МҮББДүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.

Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " ... Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд: 

  •  Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
  • Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна. 
  • Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэж өөрчиллөө. 

Эх сурвалж:www.polit.mn