ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 74 жил болж буй. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол, Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотноо "Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум"-ыг зохион байгуулж байна. Форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоож, төслүүдтэй нь танилцаж, багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. 

Монгол Улсад БНХАУ-ын 200 бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг урьсан нь сүүлийн 10 жилд буюу 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жяабаогийн айлчлалаас хойш зохион байгуулж буй хамгийн том арга хэмжээ ажээ.

Эх сурвалж www.polit.mn