П.АМГАЛАН
Өсвөрийн 18 нас хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Степпа Арена” мөсөн өргөөнд үргэлжилж байна. Манай баг өчигдөр Узбекистаны багтай тоглосон. Тоглолтын эхний хоёр үед 4:4 тэнцсэн ч шийдвэрлэх гуравдугаар үед манай баг гурван шайбыг хаалгандаа алдлаа. Ингэснээр манай багийн тамирчид 4:7 оноогоор дийлдсэнээр анхны хожигдлоо хүлээв. Тоглолтын үед Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Б.Дөлгөөн, Э.Ариунбилэг нар тус бүр нэг гоол оруулсан. Өнөөдөр 17:00 цагт Монголын шигшээ баг Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийхээр таарчээ.
Эх сурвалж:www.polit.mn