П.АМГАЛАН

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга найман эмэгтэй тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт Энэтхэгийг зорилоо. Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.

 Эх сурвалж:www.polit.mn