П.БАЯР

Монголын бүх ард түмний XVI өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланг Эрдэнэт хотын “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээжүүд  урлажээ. Аймаг, орон нутгийнхаа онцлогийг харуулж урласан 210 ширхэг нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах аж. Арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр урласан нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлсэн. Мөн арслангийн энгэрийн туузанд Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэж өгчээ.

Эх сурвалж:polit.mn