Б.Хулангоо
Олон улсын олимпийн хорооноос 2024 онд болох Парисын олимпод Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах талаар мэдэгдсэн байна. Учир нь Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ холбоодод зөвлөсөн. Энэ хүрээнд Орост тусламжийн гараа сунгаж буй Беларусийн тамирчдад энэ нь нөлөөлсөн билээ. Бусад спортын холбоод Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан байдалтай тэмцээнд оролцуулж байна. Тухайлбал, Беларусийн теннисчин Арина Сабаленка, Виктория Азаренка нар Австралийн нээлттэй тэмцээнд оролцуулсан гэв.
Эх сурвалж:www.polit.mn