З.БАТЦЭЦЭГ

 

2022 оны 10-р сарын 5-нд Якутск хотын нийтийн номын сан, Якутск мужийн музей (одоогийн Бүгд Найрамдах Саха Улсын Үндэсний номын сангийн түүхийн барилга) хоёр давхар чулуун барилга ашиглалтад орсны 111 жилийн ой тохиож байна. Энэ бол 20-р зууны эхэн үеийн мөнх цэвдгийн нутаг дэвсгэр дэх архитектурын дурсгал, инженерийн байгууламжийн өвөрмөц жишээ юм. Энэхүү барилга нь хойд нутгийн соёл, оюун санааны амьдралд асар их түүхэн үүрэг гүйцэтгэсэн.

Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Үндэсний номын сангийн Түүхийн танхимд уншигчид уг барилгын баялаг түүхтэй танилцах боломжтой. Барилга ашиглалтад орсны 111 жилийн ойн өмнөхөн Саха (Якут) улсын Үндэсний номын сангийн ажилтнууд Оросын эзэн хаан II Николайгаас илгээсэн нэгэн өвөрмөц баримт бичиг олжээ. Баримт бичигт Оросын эзэн хаан II Николай Якутын амбан захирагч И.И. Крафтад бичихдээ:

“Эрхэм хүндэт Мелетей болон Бүсийн музей, Хотын номын сангийн барилгыг адислах ёслолд оролцсон бүх хүмүүст Надад илэрхийлсэн үнэнч сэтгэлд талархаж буйг дамжуулхыг танд захиж байна. 1911 оны 10-р сарын 5-нд болсон номын сан, музейн барилгыг адислах, нээх ёслолын ажиллагааны зочдын мэндчилгээний цахилгааны хариуд 1911 оны 10-р сарын 7-нд Крымын Ливадиас цахилгаан илгээсэн юм.

Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Үндэсний архиваас ирүүлсэн баримтын хуулбарыг Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Үндэсний номын сангийн түүхийн танхимд үзэж болно.

Эх сурвалж: www.polit.mn