З.БАТЦЭЦЭГ
Герман, Испани улс Пиренейг дайруулан Мидкат хийн хоолойг барьж, 2025 онд ашиглалтад оруулахыг дэмжиж байна. Энэ тухай Europa Press агентлаг мэдээлэв. Испанийн ерөнхий сайд Педро Санчес, Германы канцлер Олаф Шольц нар А Коруна хотод хийсэн уулзалтын үеэр холбогдох сэдвийг хөндсөн байна.
Мадрид, Берлин хоёр оролцогч талуудыг хэлэлцээ хийхийг уриалж улмаар уг төслийг хараахан дэмжээгүй байгаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макронд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэв. П.Санчес, О.Шольц нарын хэлснээр шинэ хоолой барих нь нэн чухал юм. Германы канцлер наймдугаар сард Алжираас хийг Португал, Испани болон Францын өмнөд бүс нутгаар дамжуулан Төв европ руу хүргэх төслийг хэрэгжүүлэхийг уриалсан. Гэсэн хэдий ч Мидкат хоолой барих нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд сөргөөр нөлөөлнө гэж Парис үзэж байгаа. Персийн булангийн орнууд эсвэл АНУ-аас цэнхэр түлштэй танкийг хүлээн авах терминал барихыг илүү сайн хувилбар гэж нэрлэж байна.
Эх сурвалж: www.polit.mn