Б.НАРАНГОО

ХҮИС-ийн ахмад багш нар болон худалдааны салбарын үе үеийн төлөөлөгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Үүнд засгийн газрын “Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагт авах арга хэмжээний тухай тогтоолтыг үндэслэн  байр сууриа илэрхийллэв.

Энэ үеэр Д.Нарантуяа “Манай улс худалдааны салбарын хөгжлийг ХҮИС-ын түүхээс ангид авч үзэх бололцоогүй. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон цар тахлын үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлтэй байна. Үүнд худалдааны салбарын ажиллах хүчний хомсдол ихээхэн нөлөөлж байгаа багш нарын олон нийтийн байгууллагуудтай хамтарч хийсэн судалгаа ч баталсан. Энд ХҮИС-ийг нэгтгэж  мэргэжлийн хөтөлбөрүүдийг уусгаж үгүй болгосон нь ихээхэн нөлөөлсөн. ХҮИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд цаашид ч эрэлт ихтэй улс орны эдийн засагт голлох үүрэгтэй ба худалдааны салбарын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх цөм нь ХҮИС байсан байсаар ч байх болно. Тооцоо судалгаагүй гаргасан энэ тогтоол шийдвэрүүдээ эргэж харж их дээд боловсролын хөгжлийн нэг тулгуур болох ХҮИС-ийн түүхийг хадгалж үлдээх, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж шаардаж байна. Энэхүү хүсэлт шаардлагаа төрийн гурван өндөрлөгч хүргэж албан бичгээ хүргүүлэх болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn