Б.НАРАНГОО

Үндсэн хуулийн цэцийг “Хогийн сав болгосон гишүүдийг зайлуулъя” сэдвээр иргэн Б.Батдэлгэр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн есөн гишүүнийг огцруулах асуудлаар энэ сарын 21-23-ны өдрүүдэд Цэцийн гадна жагсаж, иргэдээс гарын үсэг цуглуулахаар болжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм.

Б.Батдэлгэр “Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар II-р дүгнэлтийг өнгөрсөн сарын 25-ны өдөр гаргасан.  Энэ дүгнэлтээр Монгол улсын үндсэн хуулийн 39-ийн I-т заасан УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гээд хүчингүй болгосон. Энэ нь Үндсэн хуулийн 69-ийн IV дэх заалтыг зөрчсөн үйлдэл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуультай адил хүчин төгөлдөр байна гэж заасныг зөрчсөн. Энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn