Б.НЯМСҮРЭН

Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэх асуудлыг эсэргүүцэж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. “Худалдаачдын холбоо” ТББ нь 2015 онд худалдаа эрхлэгчдийг хамгаалах, хөгжүүлэх нэгтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар иржээ. Э.Урантөгс “манай улсад 300 мянга гаруй худалдаа эрхлэгч байдаг боловч төрөөс ямар нэгэн бодлого шийдвэргүй хариуцах эзэнгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл худалдаачдыг хөгжүүлэх худалдаагаар овоглодог ганц их сургуулиа удаа дараагийн оролдлогоор устгах гэж байгаад гайхаж байна. Манай холбооноос ХҮИС-тай хамтран тодорхой үе шаттай ажлуудыг төлөвлөсөн байсан. ХҮИС нь бусад сургуулиас дутахгүй. Чадварлаг боловсон хүчинтэй, материаллаг баазтай. БСШУЯ-ын газрын дарга н.Тамир ХҮИС-ийн талаар худал мэдээлэл түгээсэнд гайхсан. Хэвийн үйл ажиллагаа явуулж буй их сургуулийг МУИС-ийн бүрэлдэхүүн болгох шийдвэрийг Засгийн газар эргэж харахыг шаардаж  байна ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn