Б.ДАРЬСҮРЭН

Өнөөдөр /2022.09.14/ Засгийн газар хуралдаж буй. Энэ үеэр цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гарчээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газарт энэ талаарх санал оруулснаар шийдвэр батлагдсан байна. Дашрамд дурдахад, Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн чулуулгийн үйлдвэр дэх зуухны тоосгыг солих шаардлага үүссэний улмаас үйл ажиллагаа нь түр зогссон. Улмаар цементийн үнэ өсөж, нийлүүлэлт тасалдах нөхцөл үүсээд байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn