Б.ОД

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-нд 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, авлигын 14, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг найман гэмт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, кибер орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

 Эх сурвалж:www.polit.mn