Б.ДАРЬСҮРЭН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй, хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ болж байна.

2008 онд энэхүү төмөр замыг барьж байгуулах шийдвэр гарсан ч 2015 онд санхүүжилт болон бусад шалтгааны улмаас зогссон билээ. 2018 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих зөвшөөрлийг "Таванолгой төмөр зам" компанид олгосон байна.

2019 онд “Тавантолгой төмөр зам” компанийн хувь эзэмшлийг тогтоож, төслийн хөрөнгө оруулагч "Эрдэнэс Тавантолгой" компанид 64, "Монголын төмөр зам" ТӨХК-д 34 хувийг эзэмшүүлжээ. Түүнчлэн "Бодь Интернэшнл" ХХК-д төслийн ерөнхий гүцэтгэгчээр ажилласан юм.

2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил төслийн талбайд эхэлсэн байна. Цар тахлын цаг үед бараа материал, ажиллах хүчний асуудал тулгамдсан ч монголчуудын гараар бүтсэн хүнд даацын нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам ийнхүү нээлтээ хийж байгаа юм. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамран Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл:

Гол замын урт 233.6 км

Дэлгэмэл урт 321.6 км

Өртөө-2

Зөрлөг-6

Гүүр-16

Төмөр замын голын даац 25 тонн

Царигийн хэмжээ 1.5 мм байгаа аж.

Уг төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болж, төсөвт 44 сая ам.доллар төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн нэг тонн нүүрсийг 47 ам.долларын өртөгтэй тээвэрлэж байсан бол төмөр замаар тээвэр хийснээр 12 ам.доллар болж тээврийн өртөг дөрөв дахин хэмнэж байна.

Эх сурвалж: www.polit.mn