Д.ДАРАМБАЗАР
Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор эх орноосоо мордлоо. Манай эрэгтэй бөхчүүдийн хувьд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан. Өнгөрсөн хугацаанд долоон алт, 21 мөнгө, нийт 69 медалийг эх орондоо авчраад байна. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглох гэж байна. Харин ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулахаар мордов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд:
57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)
79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэйчүүдийн ангилалд:
50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)
55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар) нар зодоглоно.
Эх сурвалж: www.polit.mn