Б.ДАРЬСҮРЭН

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт шуурхай хурал хийж, дараах үүргийг өглөө. Үүнд:

-Бүтээн байгуулалт, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарахыг яамны харьяа газрын удирдлагуудад,

-Тяньжин-Замын-Үүд боомт дахь чингэлгийн бөөгнөрлийг нэмэгдүүлэхгүй байх, одоо үүсээд буй чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийг "Улаанбаатар төмөр зам" ХНН-т даалгав. Мөн дотоодын нислэгийн тийзийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт үүрэг болгожээ.

Түүнчлэн сахилга бат, ёс зүйг бүх шатандаа баримталж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан тээвэр логистикийн бодлого зорилтын хэрэгжилт ямар байгааг салбар бүр тусгайлан танилцуулахыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn