Б.ДАРЬСҮРЭН

Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16 мянга, үхрийн ястай мах 14 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 1.1, үхрийн цул махны 2.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ долоо хоногийн байдлаар мах “Хар хорин” зах дээр хамгийн хямд буюу 11 мянга, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр буюу 17800 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины ястай мах 2.2, хонины цул мах 1.8 хувиар буурсан бол хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний зах, худалдааны төвүүдэд “Алтан тариа” савласан нэг кг дээд гурилын үнэ 1600-1900, I зэргийнх 1400-1700, II зэргийнх 1000-1300 төгрөг байгаа бол Хүчит шонхор, Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин, Барс  хүнсний захад нэг кг дээд гурил 1580-1800, I зэргийнх 1300-1500 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn