Б.ДАРЬСҮРЭН

Энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 1.2 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 976.4, нийгмийн даатгалын сангийн зарлага 36.6, Ирээдүйн өв сангийн зарлага 1.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан  байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 102.7 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагджээ.

Өмнөх оны мөн үеэс нийгмийн даатгалын сангийн зарлага 435.5 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 539 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарцуулагдсан бол улсын төсвийн зарлага 994 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 312.6 тэрбум төгрөгөөр бага зарцуулагдсан байна.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувь буюу 2.4 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 18.1 хувь буюу 100.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулалттай гарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn