Б.ДАРЬСҮРЭН

Өчигдөр оройноос зарим ШТС-ууд АИ-92 шатахуун дууссан гэх шалтгаанаар олгохгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. УУХҮЯ-наас тодруулахад, "Шатахууны нөөц хэвийн байгаа. Зарим компаниуд агуулахаасаа түгээлт хийхдээ хоцорч байна" гэсэн юм.

Улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний байдлаар 133.2 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8.1 мянган тонн буюу 49, АИ-92 автобензин 33.7 мянган тонн буюу 25, АИ-95 автобензин долоон мянган тонн буюу 53, дизель түлш 80.3 мянган тонн буюу 29, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.

Харин нийслэлийн хэмжээнд 70.1 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1.2 мянган тонн, АИ-92 автобензин 20.2 мянган тонн буюу 21, АИ-95 автобензин 3.1 мянган тонн буюу 43, дизель түлш 41.6 тонн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn