Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, Монгол орны өв соёлыг сурталчлан таниулах “Монголын өдрүүд-2022” худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын арга хэмжээг АНУ-ын Вашингтон хотод МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.

МҮХАҮТ-аас "Уул уурхай давамгайлсан эдийн засгийг төрөлжүүлэх нь" сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг танилцуулж, хэлэлцүүллээ. Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоог бий болгох нь нэн чухал болоод байна. Үүнд чиглэсэн экспортын нэгдсэн бодлого, Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг онцолж, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, улмаар хөгжүүлэх боломж, орон зайг МҮХАҮТ тодотгож, байр сууриа илэрхийллээ.

Арга хэмжээний хүрээнд өнөөдөр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх бизнес уулзалтууд зохион байгуулагдана.

Эх сурвалж: www.polit.mn