Б.ОД

БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ.

Энэ тухай тэрбээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр хэлсэн хэмээн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна.

 Эх  сурвалж:www.polit.mn