Д.ДАРАМБАЗАР
Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д хөвгүүдийн 93 кг-ын суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртлээ. Мөн өсвөр үеийнхний охидын 76 кг-ын шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-д Б.Содбаатар 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тэд нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв.
Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдсөнөөс Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарч 11 медаль хүртсэн амжилттай байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn