Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /08.30/ хаана. Ээлжит бус чуулган энэ сарын 22-нд эхэлж,  Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.  Тодруулбал,  “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний үүргийг  хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй  болгосон юм.

Улмаар энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаад байна.

Эх сурвалж:www.polit.mn