Д.ДАРАМБАЗАР

Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ Унгарын Дебрецен хотод долоо хоногийн турш болов. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орны 160 тамирчин оролцсон тэмцээнд Францын эрэгтэй түрүүлж, АНУ-ын охид тэмцээнийг өнгөллөө. АНУ-ын охид өрсөлдөгчид нартаа 20-оос дээш оноо алдалгүй илт давуу тэргүүлсэн. Тэд финалд Германыг илүү гаргасан бол Францын хөвгүүд мөн хожигдолгүйгээр тэмцээнийг тэргүүлэв. Харин манай улсын эмэгтэй баг АНУ-тай нэг хэсэгт тоглож хүчтэй өрсөлдсөн юм.

Эх сурвалж: www.polit.mn