Д.ДАРАМБАЗАР
Сонсогчдын жүдо бөхийн ДАШТ Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д барилдсан М.Нандин-Эрдэнэ хүрэл медалийг хүртлээ. Энэ тэмцээнд 60 орны 483 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 16 тамирчин оролцож байна. Тэрбээр эхний хоёр тойрогтоо гоц мөргөж, гуравдугаар тойрогт Польшийн Викториа Слазокийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Шведийн Тара Бабулфатад ялагджээ. Ийн дагах барилдаандаа Канадын Чарлиз Изабелл Медилог, хүрэл медалийн төлөө Италийн Илариа Финестронийг ялж, медалийн тавцанд зогслоо.
Түүнээс гадна эмэгтэйчүүдийн -44 кг-д зодоглосон Ж.Энхбулаг шагналт тавдугаар байрт орлоо. Тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Умидахон Бурхонжоноватай барилдсан ч дийлджээ.
Эх сурвалж: www.polit.mn