Б.ОД

Засгийн газрын наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна.

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд: 

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших
  • Хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай юм.