Б.ДАРЬСҮРЭН

"Оюу Толгой" компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн 49 хувийн хувьцааг худалдаж авах саналыг “Рио Тинто” дахин гаргалаа. Энэ оны гуравдугаар сард жижиг хувьцаа эзэмшигчдэд “Рио Тинто” нэгж хувьцааг нь 26.6 ам.доллараар худалдаж авахаар 2.7 тэрбум ам.доллар санал болгоход хөрөнгө оруулагчдын зүгээс “доромжлол” хэмээн үзэж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт "Рио Тинто" нэгж хувьцааг  нь 30.8 ам.доллараар үнэлж, 3.1  тэрбум ам.долларын санал тавьсан талаар “Financial Times” мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn