Б.ДАРЬСҮРЭН

Өнөөдөр болж буй Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож байна.

Түүнээс УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хичээлийн шинэ жил эхэллээ. Гэтэл сургалтын төлбөрийн зээл ч гарахгүй байгаа юм байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ" хэмээн асуулаа.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Он гарснаас хойш Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн. Одоо бодлогын хүү 10 хувьтай байна. Бодлогын хүүг хатууруулахаар банкуудын зээл гаргах орон зай ч давхар хомсдоод эхэлдэг. Тэр утгаараа зээл олголтод хүндрэл гарч байна. Гэхдээ зээл олголт огт зогсоогүй, хэвийн олгогдож байгаа. Банкны активын чанарын үнэлгээг өнгөрсөн сард хийж дууссан. Нийт активын 60 гаруй хувь нь зээл байдаг. Зээлийн чанарыг шалгаж байгаатай холбогдуулан арилжааны банкууд зээл гаргалтдаа болгоомжтой хандаж байгаа.

Нэгэнт активын чанарын үнэлгээ хийгдсэн учир банкууд IPO хийж эхэлнэ. Банк нээлттэй хувьцаат болж байгаатай холбогдуулан зээл гаргалт багассан гэж Төвбанкны зүгээс харж байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn