Б.ОД

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах юм.

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, E-Mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлийн систем ачаалалгүй хэвийн ажиллаж байгаа гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn