Б.ДАРЬСҮРЭН

Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн мэдээллээр долдугаар сарын буцаалтаар 270 мянган иргэнд 9.3 тэрбум төгрөгийг өнөөдөрт багтаан олгох юм байна.

Журам ёсоор тухайн сарын буцаан олголтыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж байгаа юм. Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан авна. Мөн хувиараа НДШ төлөгчид үүнд хамрагдаж буй.

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn