Б.ДАРЬСҮРЭН

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” болон “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас ХХБ-нд олгосон 204.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутгахыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөр суутгах ажил үргэлжилж, Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn