Б.ДАРЬСҮРЭН

Монголын тариаланчдын үндэсний холбооноос улаанбуудайн ханш өсөх тухай мэдээллээ. Монголын Тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "бараа бүтээгдэхүүний үнэ гурван сарын өмнөх үеэс 30-40 хувиар нэмэгдлээ. Мөн энэ үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид энэ зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдалд намрын ургац хураалтаа эхэлж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа. Тийм учраас өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлага үүссэн. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх  сөрөг нөлөөтэй.

Өчигдөр Хүнс, хөдөө ажуй, хөнгөн үйлвэрийн яам энэ намар хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах буудайн үнийг зарласан. Төрийн худалдан авалт бол тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болдог уламжлал бий. ХХААХҮЯ-нд өртгөө тооцож, хүргүүлсэн. Бидний тооцоолсноор  нэг га газрын зардал 1.080.000-1.280.000 төгрөгийн хооронд гарсан. Хэрвээ нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртгөөсөө доогуур үнэлэгдэх, алдагдалтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, ХХААХҮЯ үнэ зарлахдаа хүнсний буудайг дөрөв ангилж, үнэ тогтоосон. Ер нь цаашдаа хүнсний буудайг олон ангилдаг стандартыг хална гэсэн бодолтой байгаа.

Бодит ургац өчигдөр зарласнаар 400 гаруй мянган тонн хүнсний буудай бууна гэж тооцсон байна. Комбайнд хураасан будааг цэвэрлэхээ зургаа тонн орчим хаягдал гардаг тул 380 орчим мянган тонн хүнсний буудай зах зээлд борлуулах ургац хураах урьдчилсан төлөвтэй байна. Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн.  Иймээс гурилын үйлдвэрүүдэд борлуулах тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүй”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn