С.САРУУЛ
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн талаарх тогтоолын талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 чиглэлээр хөгжүүлэхээр тодорхойлоод байна.Кино, дуу, дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал контент, утга зохиол, тоглоом хөгжүүлэлт, ном хэвлэл гэсэн тэргүүлэх чиглэл байх юм.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд үйл ажиллагаа, гүйцэтгэл дээрээ тулгуурлан нэмэлт санхүүжилт авах боломжтой. Соёлын салбарын ажилтан төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас 12 хувиар цалин нь бага байгаа. Гүйцэтгэл дээр суурилсан шимтгэл орж ирснээр тодорхой хэмжээний урамшуулал нэмэгдэнэ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn