С.САРУУЛ

Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн ангийн ахлагч С.Батцэнгэл нь турник дээр тасралтгүй 1111 удаа эргэж, Гиннесийн рекорд тогтоожээ. Энэхүү амжилтыг Гиннест өнгөрсөн зургадугаар сарын 30-нд бүртгэсэн байна. Тэрбээр үзүүлбэрээ 33 минут 30 секундийн хугацаанд гүйцэтгэжээ. Дэлхийн амжилтын тухайд өмнө нь өндөр турник дээр эргэх төрөлд Армени улсын тамирчин 1,001 удаа тасралтгүй эргэж тогтоосон байдаг бол зургаадугаар сарын 30-нд Монголын тамирчин С.Батцэнгэл 1111 удаа эргэж, Гиннесийн шинэ рекордыг эзэмших болжээ.

Эх сурвалж: www.polit.mn