С.САРУУЛ

Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно хэмээн заасан байдаг. Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахгүй бол хариуцлага хүлээх нь.

Тариалангийн талбайд мал оруулсны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд, тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300000-500000 төгрөгөөр торгохоор заасан байдаг

Эх сурвалж: www.polit.mn