Т.САЙХАН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн  өчигдөр /08.22/ болсон ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлаар Ч.Баясгаланг томилох шийдвэр гаргажээ.  Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан 2022 оны нэгдүгээр сараас ажиллаж байсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа байгууллага, шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан ажилладаг бөгөөд гишүүдээр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар багтдаг.

Эх сурвалж:www.polit.mn