П.АМГАЛАНБАЯР

Үндэсний бөхийн салбар  хорооноос допингтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга П.Сайнзориг " Баяр наадамд тодорхой амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, хариу нь эцэслэгдэж ирсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаас эхлэн, дөрөв түүнээс дээш давсан  64 бөх болон 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, допингийн шинжилгээ өгсөн 64 бөхийн хамгийн сүүлийн хариу наймдугаар сарын 19-ний өдөр ирсэн.  Ингэхэд нэг бөхөөс допинг хэрэглэсэн гэсэн шинжилгээний хариу Монголын үндэсний допингийн төвөөр дамжуулж ирсэн.

Эх сурвалж:www.polit.mn